Language

Ноён Уолфф нь Жон Хопкинсийн Их Сургуульд бакалаврын зэргээ, Нью-Йорк-ийн Хууль Зүйн Сургуульд Хууль Зүйн бакалаврын зэргээ хамгаалсан. Тэрээр корпорацийн эрх зүй, бизнесийн хөгжил, хөгжиж буй оюуны өмч, санхүү, олон улсын худалдааны цогц гэрээ хэлэлцээр, арбитр болон эвлэрүүлэн зуучлах зэрэг салбаруудад ажиллах сонирхолтой. Өнгөрсөн хавар тэрээр Олон Нийтийн Хувийн Түншлэлийн эрх зүй талаар Массачусеттсын Технологийн Их Сургуулийн Слоан Бизнесийн сургуульд илтгэл тавьжээ.

 

Ноён Уолфф нь түргэвчилсэн загварын технологийг хөгжүүлсэн бөгөөд үүнийгээ Мэйкэрфэйрэс, Гүүгл-ийн уулзалтууд болон түргэвчилсэн загварын уулзалтуудад үзүүлсэн юм. Тэрээр Автодэск боловсруулах мэргэжилтан байсан бөгөөд АНУ-д 3D хэвлэлттэй байгууламжийн зөвшөөрлийг анх удаа авсан мега түвшний 3D хэвлэлийн компани болох Ди-Шэйп компанийн гүйцэтгэх захирал билээ.

Уайрэд, Пи Си Сэтгүүл, Макэзин, Дизайн Гүүднэс зэрэг сонин сэтгүүлүүдэд гарсан Дэлхийн Хамгийн Том 3 Ди Хэвлэгч, Ди-Шэйп нэртэй Райго төслийг өөрийн Ди Шэйп компаниараа дамжуулан хөгжүүлжээ. Уолл Стрийт Журналаас Сан Франциско Кроникл, Нью-Йорк Тек Блог зэрэг хэвлэлийн газрууд Ноён Уолффийн ажлуудаас иш татаж байжээ.