Language

Ли Юан

Компанийн эрх зүй, Захиргааны эрх зүй, Үл хөдлөх хөрөнгө, Арбитрын хэрэг маргаан, Иргэний хэрэг маргаан болон Хөдөлмөрийн эрх зүйгээр мэргэшсэн.

 

Танилцуулга:

Ли Юан нь 2011 оноос эхлэн Хууль зүйн мэргэжилтэнгээр ажиллаж эхэлсэн. Тэрээр арвин туршлагатай нэгэн бөгөөд хууль зүйн олон төрлийн салбарт туршлага хуримтлуулсан ур чадвартай юм. Ли Юан нь дэлхийн олон орны төрөл бүрийн үйлчлүүлэгчдэд компанийн төрөл, хэлбэр, бүртгэл, татан буулгах ажиллагаа, хуулийн этгээдийн нэгдэл болон худалдан авах ажиллагаа, хувьцаа шилжүүлэх гэх мэт хууль зүйн асуудлуудад зөвлөгөө өгч, чадварлагаар хууль зүйн туслалцаа үзүүлж байсан. Тэрээр асуудлыг бүрэн шийдвэрлэх хүртлээ үйлчлүүлэгчдийнхээ ажилд маш гярхай хандаж, сайтар боловсруулсан дүгнэлт, зөвлөгөө өгдөг. Тэрээр манай хуулийн фирмийн үнэт гишүүн бөгөөд хамтран ажиллагч, үйлчлүүлэгчдийн дунд чадварлаг, туршлагатай нэгэн гэж үнэлэгддэг.

 

Боловсрол:

2012 оны 7-р сар, Жианши, Нанчанг Их сургуулийн Хууль зүйн магистрын зэрэг.

2008 оны 7-р сар, Шандон, Шингдау Их сургуулийн Англи хэлний бакалаврын зэрэг.

Хэл: Хятад, Англи

Мэргэшсэн салбар: Компанийн эрх зүй, Гэрээний эрх зүй, Хөдөлмөрийн маргаан, Хуулийн этгээд нэгдэх, худалдан авах ажиллагаа

 

Ажиллаж байсан хэрэг, хууль зүйн ажлууд:

Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх, худалдах;

Хятад улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авах ажиллагаа;

Үл хөдлөх хөрөнгийн менежментийн компанид түрээсийн гэрээг боловсруулж өгөх;

Гуанжоу, Шеньжен болон бусад хотуудад гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах;

Хятад улсад хүнс худалдах үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авах;

Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой арбитрын маргаан;

Нанжин дахь хувийн компанитай холбоотой гэрээний маргаан;

Донгуан компанийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчийг солих;

Ажиллах эрхтэй виз авах;

Шеньжен дэхь Хятадын компанитай холбоотой хөдөлмөрийн маргааны шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд эрх зүйн туслалцаа үзүүлэх;

Хөдөлмөрийн гэрээ боловсруулах;

Хятадын компаниудын жилийн хяналт шалгалт, тайлангийн үйл ажиллагаанд эрх зүйн туслалцаа үзүүлэх;

Хөрөнгө оруулалтаас үүдэн гарсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагаа;

Хөлсөөр ажиллах гэрээ боловсруулах;

Батлан даалтын гэрээ боловсруулах;

Гуанжоу хотод үл хөдлөх хөрөнгө худалдах;

Шеньженд хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах;

Шеньжен дэхь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах;

Хөдөлмөрийн эрх зүйн маргаан;

Гэрээнд хууль зүйн дүн шинжилгээ хийх; болон

Айлган сүрдүүлэх замаар эд хөрөнгө авах гэх мэт хэргүүд дээр тус тус хууль зүйн туслалцаа үзүүлж байсан туршлагатай.