Language

Танилцуулга

Жианг Юингуан нь 2014 оноос хойш Оюуны Өмчийн мэргэшсэн зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд түүний мэргэшсэн салбарууд маш өргөн, тухайлбал тэрээр маш олон компаниудад гадаад улсад амжилттай барааны тэмдэг бүртгүүлэх, патентын баримт бичиг боловсруулах, зохиогчийн эрхийн бүртгэл хийлгэх, патент хүчингүй болгох,  патентын дахин үнэлгээ хийлгэхэд тусалж байсан. Жианг Юингуан нь үйлчлүүлэгчтэй анх уулзахаас эхлээд тухайн үйлчлүүлэгчийн хэрэг шийдэгдэж дуусах хүртэл бүх хүчин зүтгэлээрээ тухайн хэрэг дээр ажилладаг.   

Жианг Юингуан бол манай фирмийн хуульчдын багийн үнэ цэнэтэй хуульчдын нэг бөгөөд манай оюуны өмчийн зөвлөгөө үйлчилгээг голлон хариуцдаг.

Боловсрол:

2013 оны 7 сард Хойд Хятадын Гуангдонг дахь их сургуулийг Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн.

Гадаад хэл: Англи, Хятад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн.

Хууль зүйн мэргэшсэн чиглэл:

Патентын эрх зүй, барааны тэмдэг, оюуны өмчийн эрх зүй

Зарим ажиллаж байсан хэрэг, хэлцлүүд:

Патентын баримт бичиг боловсруулах

Патент хүчингүй болгох;

Патент болон технологи шилжүүлэх хэлцлүүд;

Барааны тэмдэг бүртгүүлэх;

Барааны тэмдэг шилжүүлэх хэлцлүүд;

Барааны тэмдэг шинэчлэх;