Language

Дэвид С. Баксбом нь Нью-Йорк хотноо 1933 оны 7-р сард төрж, Нью-Йорк болон Калифорни-д өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхээ 1970, 1981 онуудад тус тус авчээ.
Танилцуулга: Ноён Баксбом нь хятад хэлээр чөлөөтэй ярьж, бичдэг. АНУ-ын Ерөнхийлөгч Никсоны түүхэн айлчлалын дараа буюу 1972 онд Америкийн бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлыг хамгаалахаар Хятадад ирсэн анхны Америк өмгөөлөгч юм. Тэрээр өөрийн фирмийнхээ анхны салбарыг Гуанжоу-д нээсэн бөгөөд дараачаар нь Хятад болон Азид хэд хэдэн оффисуудаа нээжээ. Ноён Баксбом нь хуулийн салбартаа олон улсын болон хятадын хувийн эрх зүйгээр мэргэшсэн бөгөөд түүнээс гадна маш олон ном, хэвлэл хэвлүүлсэн арвин туршлагатай, өндөр нэр хүндтэй хуулийн хэрэгжүүлэгч гэдгээрээ олонд танигдсан мэргэжилтэн юм. Ноён Баксбом нь Мартиндэйл-Хаббэл лавлахын Хятад улсын Хууль Эрх Зүйн Товч, Монгол улсын Хууль Эрх Зүйн Товч болон Макао тусгай захиргааны бүсийн Хууль Эрх Зүйн Товч өгүүллүүдийг голлон бичиж, шинэчилсээр ирсэн. Мөн түүнчлэн олон улсын шинжтэй хэргүүдийн хувьд тэрээр шүүхийн заргын чиглэлээр ажилладаг бөгөөд ялангуяа олон улсын бизнесийн маргаан, оюуны өмч болон аюулгүй байдлын асуудлууд дээр голчлон ажиллаж байна. Тэрээр Майкрософт, Жүрэний хэмээн нэрлэгддэг хятадын мэдээллийн технологийн томоохон хэрэгт амжилттай оролцсон бөгөөд мөн Бутз, Экономоү-ийн хэрэг дээр АНУ-ын Дээд Шүүхэд амжилттай ажилласан (эдгээр шүүх ажиллагаа нь тухайн улсуудын хууль тогтоомжуудад их, бага хэмжээгээр өөрчлөлт оруулсан томоохон шүүх ажиллагаа болж чадсан байна).

 

Хэл: Англи, Хятад хэл

Мэргэшсэн чиглэл: Олон Улсын Хувийн Эрх Зүй; Олон Улсын Цогц Иргэний Зарга; Complex Олон Улсын Гэрээ Хэлэлцээр; Хамтарсан Компани; Хөрөнгө Оруулалтын Эрх Зүй; Худалдааны тэмдэг; Зохиогчийн эрх; Патентын Хамгаалалт; Коммодити; Аюулгүй Байдал.

 

Боловсрол: Нью-Йоркын Их Сургууль (Бакалаврын зэрэг, 1954); Мичиганы Их Сургууль (Докторын зэрэг, 1959), Мичиганы Их Сургууль, Харвардын Их Сургууль болон Вашингтоны Их сургуулийг төгссөн (Магистрын зэрэг, 1963; Докторын зэрэг, 1968).

 

Гаргасан хэвлэлүүд:

1996 он: Аюулгүй Байдлын Шийдвэрүүд: Жүрэн Компьютер Компаний эсрэг шүүх хурал, Хятад улс, Жүрэн Компьютер компанийн Эсрэг гарсан Гүүхийн Үр Дүн, Оюуны Өмчийг Хамгаалах Пост-97, Оюуны Өмчийн Хамгаалалтын Байдлыг Сайжруулсан нь.

 

1995: Чин гүрний үеийн Хятад улс дах гэрээ, хэлэлцээрүүд: Иргэний Хууль XXI, түүний үндсэн зарчим , Оюуны өмчийн эрхийн хэрэгжилтэд зориулсан хөтөлбөр, Худалдааны тэмдгийн аюулгүй байдлын цар хүрээ, Шүүгчийн хууль оюуны өмчийн хэрэгжилтийг сайжруулах нь, Хятад улс болон АНУ-ын оюуны өмчийн тухай гэрээний хэрэгжилт, Алдартай бараа бүтээгдэхүүн болон брэндийн аюулгүй байдал,  Хятад улс дах Оюуны өмчийн төлөв, Бээжин хот дах Зохиогчийн Эрхийн Хэрэгт Гарсан Томоохон Кэйсүүд, Хятад улс дах Гадаадын Хөрөнгө Оруулалт, Хятад улс дах Оюуны Өмчийн Аюулгүй Байдалд гарсан Дэвшлүүд

 

Хятад улсын Худалдааны Эрхзүй, Патентын тухай хууль,түүний хэрэгжилт, Худалдааны Тэмдгийн тухай хууль, түүний хэрэгжилт, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Хятад улс дах Гэрээний тухай хууль,

Хууль зүйн Хөгжил, Практикын Хөдөлгөөн, Хятадад Бизнесийн Үйл Ажиллагаа Эрхлэх нь, Хятад Худалдааны Салбар дах Өмгөөлөгчдөд тулгарч буй Сорилтууд: Шинэ болон Хөгжиж буй Хуулийн Тогтолцоо,1962; Коммунист Хятадын Хууль Зүйн Байгууллагуудын Хөгжил дэх урьдчилсан хэв маягууд болон Эрүүгийн Эрх Зүйн Үндсэн Шинж,’ Олон Улсын болон Хамтарсан Эрх Зүй, 1968;  ‘ Гэр Бүлийн Тухай Хуулийн Зарим Талууд, Хятад улсын Хөдөө Орон Нутагт гарсан Нийгмийн Өөрчлөлтүүд’ Вашингтоны Их Сургуульд хамгаалсан Докторын Диссертаци; 1973, ‘АНУ, БНХАУ-ын Худалдаа; ‘Урьдчилсан Хэтийн Төлөв,’ Үндэстэн хоорондын Хууль Эрх Зүйн тухай Колумын сэтгүүл , Бүлэг 12, Дугаар. 1; 1978 оны 6-р сар, ‘Хятад болон Хон-Конг дах Өргөн Хэрэглээний Худалдаа Арилжааны хэлэлцээр,’ Нью-Йоркын Хууль Зүйн сэтгүүл; 1979, ‘Үндсэн Хуулийн Бус Актууд гаргасан болон Эрх Мэдлээ Хэтрүүлэн Ашигласан Холбооны Албан Хаагчдын Үүрэг Харицлага: Хуулийн Үзэл Баримтлалыг Өргөжүүлэх нь,’ Капитал Их Сургуулийн Хууль Зүйн Шүүмж, Боть. 8, Дугаар 4; ‘Хятад улсын Худалдааны тухай Хууль, and Патентын тухай Хууль, Түүний Хэрэгжилт, Тэмдгийн тухай Хууль, түүний Хэрэгжилт,БНХАУ ,’  1982-2004 хоорон дах Дэлхийн Худалдааны Эрх Зүйн талаарх Товч Өгүүлэл; 1992 оны 1-р сар, ‘Хятад улс дах Гэрээний тухай Хууль, Хууль зүйн Хөгжил, Практикын,’ Хятад улсад Бизнес Эрхлэх нь, Маттью Бэндэр, Дугаар. 1; 1994 оны 12-р сар, ‘Хятад улсад Оюуны Өмчийн Эрхийг Хэрэгжүүлэх нь,’ Нью Газетте (Хон-Конг); 1996 оны 2-р сар, ‘Хятад улс дах Худалдааны Нууцын Хамгаалалт,’ Нью Газетте (Хон-Конг); 1998 оны 6-р сар, ‘Өр үү, Өмч үү? БНХАУ-ын Хөрөнгө Оруулагчид дах Санхүүгийн Боломжууд,’ Хятадын Шууд Хөрөнгө Оруулагч; 1999 оны 4-р сар, ‘Хятад улсын Аюулгүй Байдлын тухай Хууль,’ (хамтран зохиогч, Жиань Фү), БНХАУ, Олон Улсын Аюулгүй Байдлын Зохицуулалт: Номхон Далайн Бүс, Оүшиана Хэвлэлийн Газар, Хэвлүүлсэн материалууд: 1996: Олон Улсын Аюулгүй Байдлын Зохицуулалт: Номхон Далайн Бүс, Хятад Улсын Хууль, Эрх Зүй, Түүний Хэрэгжилт, Оюуны Өмч Азид, Хон-Конг Лоер. 1995: Де Нью Газетте (Хон-Конг), Азийн Хөрөнгө Оруулалтын Тухай Хууль, Эрх Зүйн Лавлах, Дорно Дахин Судлал сэтгүүл, Хон-Конгийн Их Сургууль. 1994: Хон-Конг жил тутмын Хууль Зүйн Хэвлэл. 1982-1993: Дэлхий дахины Худалдааны Хууль, Эрх Зүйн Товч. (Хятад дах Салбарууд). Чухал кэйсүүд: Бутз v. Экономөү, 438 U.S. 478, 1978; Майкрософт, Автодэск болон Вөрдпэрпэкт v. Жүрэн, Бэйжин хотын Дунд Шатны Шүүх, 1996.

 

Хэл: Англи, Хятад хэл

 

Мэргэшсэн чиглэл: Олон Улсын Хувийн Эрх Зүй; Олон Улсын Цогц Иргэний Зарга; Complex Олон Улсын Гэрээ Хэлэлцээр; Хамтарсан Компани; Хөрөнгө Оруулалтын Эрх Зүй; Худалдааны тэмдэг; Зохиогчийн эрх; Патентын Хамгаалалт; Коммодити; Аюулгүй Байдал.