Language
Хуулийн этгээдийг нэгтгэх, худалдан авах болон өөрчлөн байгуулах

Хуулийн этгээдийг нэгтгэх, худалдан авах, өөрчлөн байгуулах зэрэг нь Андерсон & Андерсон ХХН хуулийн фирмийн сайн мэргэшсэн бас нэгэн салбар юм. Бид өөрсдийн үйлчлүүлэгч нарт ихэвчлэн хилийн чанадад байх хуулийн этгээдийг нэгтгэх, худалдан авах, өөрчлөн байгуулахтай холбоотой нарийн төвөгтэй хэрэгт хэлцэл хийх, бичиг баримт боловсруулах, бусад ажлыг хариуцан ажиллах гэх мэт хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг. Бид өөрсдийн цаг, энергийг олон төрлийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй өөрсдийн үйлчлүүлэгчдийг ойлгоход зарцуулдаг бөгөөд манай хуульчид аливаа зүйлийг олон талаас нь сэтгэх чадвартай билээ. Бид аливаа гэрээ хэлцлийн аль аль талууд болох худалдаж буй тал, эсвэл худалдан авах гэж буй тал, бага хэмжээний хувьцаа эзэмшигч, их хэмжээний хувьцаа эзэмшигчдийг төлөөлж байсан туршлагатай. Мөн бид хуулийн этгээдийн нэгтгэх, хамтарсан компани байгуулах, стратегийн ач холбогдолтой хуулийн этгээдүүдийн нэгдэл, их хэмжээний болон бага хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэх мэт энэхүү салбарт олон төрлийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан туршлагатай билээ.

 

Бизнесийн байгууллагуудын хэлэлцээр нь ирээдүйд олох ашгаа зөв тооцоолж, учирч болзошгүй эрсдлээс сэргийлж, хүлээж болзошгүй алдагдлыг багасгаж, нарийн зохион байгуулсан байхыг шаарддаг. Бизнесийн байгууллага нь том жижиг эсэхээс шалтгаалан бид өөрсдийн үйлчлүүлэгчдийг санхүү, татвар, хөдөлмөрийн эрх зүй, оюуны өмчийн эрх зүйтэй холбоотой бүхий л асуудлыг нарийвчлан анхаарч, хууль эрх зүйн бүхий л зохицуулалтыг сайтар судалсан эсэхэд анхаарал тавьдаг.

 

Андерсон & Андерсон ХХН нь Ази тивд болон Америкийн Нэгдсэн Улсад  хуулийн этгээдийг нэгтгэх, худалдан авах болон өөрчлөн байгуулах үйл ажиллагаанд мэргэшсэн хуульч нарын багаар танд үйлчлэх болно. Манай хуульчдын баг аливаа хэргээс эрсдлийг олж тогтоох, хуулийн этгээдүүдийн нарийн төвөгтэй худалдан авах, нэгтгэх ажиллагааг зохион байгуулах, шаардлагатай эрх зүйн шаардлагыг тодорхойлох, эрх зүйн хянан магадлагаа хийх, бичиг баримт болосвруулах болон үйлчлүүлэгчиддээ хууль зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажилд хамтран ажилладаг билээ.

 

Фирмийн өмгөөлөгчдийн Хуулийн этгээдийг нэгтгэх, худалдан авах болон өөрчлөн байгуулах ажиллагаатай холбоотой ажлын туршлагууд:

 

·         Хятад улсын компанид Израйл Улсын компанийн хувьцааг худалдан авах замаар тус компанийг худалдан авах ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлсэн;

·         Америкийн Нэгдсэн Улсын нэгэн компанийг төлөөлөн Хөрвөх чадвартай, давуу эрхийн багц хувьцааг худалдан авах гэрээ, Хөрвөх чадвартай, давуу эрхийн багц хувьцааг эзэмшигч Хөрөнгө Оруулагчтай хийх гэрээ-ний төслийг боловсруулсан;

·         Хонг Конг улсын компанид олон сая ам долларын хөрөнгө оруулалт хийж, Америкийн нэгдсэн Улсын нэгэн компанийн шинээр гаргасан багц хувьцааг худалдан авах ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлсэн;

·         Америкийн Нэгдсэн Улсын нэгэн компанийг төлөөлөн Компанийн дүрэм болон Хувьцаа эзэмшигчдийн хамтран ажиллах гэрээг болосвруулсан;

·         Америкийн Нэгдсэн Улс, Хятад Улс, Хонг Конг, Монгол, Израйл болон Европын бусад олон орнуудын хуулийн этгээдүүдэд компани худалдан авахтай холбоотой гэрээ хэлцэлийн төсөл боловсруулах, эрх зүйн хянан магадлагаа хийх үэрэг ажлуудыг гүйцэтгэж байсан;

·         Хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашиг, стратеги төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар үйлчлүүлэгчдэд хууль зүйн зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлж байсан;

·         Америкийн Нэгдсэн Улс, Хонг Конг болон Люксюмбург гэх мэт олон төрлийн өөр өөр газруудад хөрөнгө оруулалт хийхтэй холбоотой хуулийн этгээд байгуулах ажилд хууль зүйн туслалцаа үзүүлж байсан;

·         Монгол Улсад уул уурхай, эрчим хүчний үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүдийг нэгтгэх үйл ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлж байсан;

·         Гадаад улсын хуулийн этгээдүүдэд Америкийн Нэгдсэн Улс, Хятад болон Монгол Улс дахь хуулийн этгээдүүдийн хувьцааг худалдан авах үйл ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлсэн.