Language
Оюуны өмч

Өнөө үед төдийгүй өнгөрсөн үеүүдэд ч ашигтай бизнесийн шинэ санааг эхлүүлэхдээ оюуны өмчөө хууль тогтоомжоор хамгаалуулсан байх нь маш чухал зүйл байсаар ирсэн. Оюуны өмч бол компанийн өрсөлдөгчдөөсөө ялгарах хамгийн чухал давуу тал бөгөөд бараа таваарын зах зээл өргөжихийн хэрээр оюуны өмчийн ач холбогдол олон улсын түвшинд өссөөр байна. Бид танд бизнесийн санаа, бүтээгдэхүүнийг тань хууль бусаар ашиглаж болзошгүй бизнесийн ёс зүйгүй компаниудаас өөрийн бизнесээ хамгаалж тогтвортой үйл ажиллагаа явуулахад туслаж чадна. Андерсон энд Андерсон бол Азид оюуны өмчийн салбарт эрх зүйн туслалцаа үзүүлж эхэлсэн хамгийн анхны хуулийн фирмүүдийн нэг төдийгүй одоог хүртэл дэлхийн олон улсын хуулийн фирмүүдийн дунд энэ салбарт амжилттай үйл ажиллагаа явуулсаар байна. Ази дахь салбар оффисуудаараа дамжуулан бид олон оронд аливаа ажлыг үр дүнтэй, зардал багатай гүйцэтгэх бүрэн боломжтой байдаг.

 

Бид Ази, Америк болон бусад улсуудад зохиогчийн эрх, барааны тэмдэг, патентыг бүртгүүлэх, хамгаалах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд энэ чиглэлээр арвин туршлагатай. Бидний үйлчлүүлэгчид бидэнд тэдний оюуны өмчийг найдвартай хамгаалж, шаардлагатай тохиолдолд шүүхэд хандах зэрэг бүхий л арга хэмжээг авна гэдэгт найдаж оюуны өмчийн хамгаалалтаа даатгадаг. Бид оюуны өмчтэй холбоотойгоор олон чиглэлээр амжилттай ажиллаж байсан.

 

Бид Хятад, Монгол Улс болон бусад улсуудын одоогийн үйлчилж буй оюуны өмчийн хууль тогтоомжуудад санал зөвлөгөө өгч байсан. Хамгийн сүүлийн байдлаар, манай Улаанбаатар дахь оффис Монголын оюуны өмчийн хууль тогтоомжуудад оруулах шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүд бүхий санал боловсруулж уулзалт зохион байгуулсан. Мөн бид Монгол Улсад амжилттай явуулж байсан оюуны өмчийг хамгаалах үйл ажиллагаараа тухайн улсад алдартай. Бид дотоодын болон гадаадын үйлчлүүлэгчийнхээ оюуны өмчийг хамгаалахтай холбогдуулж эрүү болон иргэний хэргийн шүүхэд үйлчлүүлэгчээ амжилттай төлөөлж байсан арвин туршлагатай. Манай үйлчлүүлэгчдийн цар хүрээ дэлхийн томоохон корпорациас жижиг бизнес, хувь хүн хүртэлх бүхий л хүрээг хамардаг бөгөөд аль алинийх нь оюуны өмчийг хамгаалахын тулд бид ижил түвшний үйлчилгээ үзүүлдэг.

 

Оюуны өмчийн эрх зүйтэй холбоотой Фирмийн Өмгөөлөгчдийн хийсэн зарим ажлууд: