Language
Ашигт малтмал & Эрчим хүч
Oct 17,2016 79

Ашигт малтмал & Эрчим хүч

Ашигт малтмалын хайгуул, олборлолт мөн байгалийн баялаг ашиглах нь өнөөгийн бидний амьдралыг бий болгоход олон талаар нөлөөлсөн. Андерсон энд Андерсон байгалийн баялагт түшиглэж зах зээл нь хамгийн хурдацтай хөгжиж буй хоёр орон болох Хятад Улс болон Монгол Улс дахь уул уурхай, ашигт малтмалын компани, корпорациудад өөрийн Хятад, Монгол улс дахь салбараараа дамжуулж туслалцаа үзүүлэхэд хамгийн тохиромжтой байршсан. Уул уурхай, ашигт малтмалын салбарт хийж гүйцэтгэсэн бидний ажлууд биднийг АНУ, Канад, Солонгос зэрэг дэлхийн олон оронд аваачсан.  

Монголын анхны олон улсын хуулийн фирмийн хувьд мөн орчин үеийн Хятад улс дахь анхны гадаадын хуулийн фирмийн хувьд Андерсон энд Андерсон нь компаниудад эрх зүйн хянан магадлагаа хийхээс  уул уурхайн лиценз, эрх авах хүртэл хамтран ажиллаж туслалцаа үзүүлэхэд бэлэн байдаг. Монгол Улс байгалийн баялгийн хувьд асар өргөн нөөцтэй гэдгээ баталсан төдийгүй дэлхий дээрх хамгийн залуу ардчилсан орнуудын нэг юм. Тухайлбал, монгол улсад зэс, нүүрсний хамгийн их нөөцтэй гэж тогтоогдсон хамгийн том орд газрууд байдаг. Мөн уран, алт, зэс, молибден, түүхий газрын тосны ордууд ч илэрч тогтоогдсон. Хятад ч мөн адил баялаг ашигт малтмалын нөөцөөрөө алдартай.

Судлагдаагүй, хайгуул хийгдээгүй газрууд ихээхэн байдаг тул Монголын улсын дээр дурьдсанаас бусад ашигт малтмалын  жинхэнэ нөөц хэмжээ тогтоогдоогүй байна. Андерсон энд Андерсон энэ чиглэлээр Монголд хорин дөрвөн жил, Хятадад дөч гаруй жил ажиллаж байгаа арвин туршлагатай ажилтнуудтай.

Андерсон энд Андерсон ашигт малтмал, эрчим хүчний салбарт арвин туршлага хуримтлуулсан бөгөөд уул уурхайн чиглэлийн бүхий л төрлийн хууль, эрх зүйн ажлуудыг маш олон өөр өөр тохиолдлуудад гүйцэтгэж байсан туршлагатай, тухайлбал, уул уурхайн компаниудыг байгуулж бүртгүүлэх, уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лиценз төрийн байгууллагаас авахад туслах, уул уурхайн лиценз худалдаж авахад туслах, уул уурхайн компани худалдаж авахад туслах, уурхайн баримт бичигт болон уул уурхайн лицензид эрх зүйн хянан магадлагаа хийх, .. гэх мэт.

Манай фирм уул уурхай, эрчим хүчний төслүүдэд идэвхтэй оролцдог, тухайлбал Андерсон энд Андерсоны удирдах гишүүн Дэвид С.Баксбам Хонг Конг дахь олон улсын Эрчим Хүч Үйлдвэрлэгчдийн Форумын Хүндэт Зөвлөх юм. Мөн манай өмгөөлөгчид Арко компанид БНХАУ-ын Ингехай дахь Хайнаны байгалийн хийн төсөл дээр хэлэлцээр хийх, зөвлөгөө өгөх, гэрээ байгуулахад тусалсан. Цаашилбал, Ведко компанид газрын тосны хайгуул хийх мөн газрын тосны тоног төхөөрөмжтэй холбоотой гэрээ  хэлцэл байгуулж хэлэлцээр хийхтэй холбоотой бүхий л  эрх зүйн ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Андерсоны уул уурхай, ашигт малтмалын чиглэлийн хууль эрх зүйн нийтлэлүүд маш олон ном, хэвлэл дээр нийтлэгдэж байсан, тухайлбал Ашигт Малтмалын Эрх Зүйн Тойм номыг дурьдаж болно.  Уг номон дээрх бидний нийтлэлүүд Монгол Улсын эрх зүйн системийн талаар товч дүгнэлт мэдээлэл, Монгол улсын зах зээл, үнэт цаас, хөрөнгө оруулалт, татварын хуулиудын талаар сэдвүүдийг хамарсан. Бидний нийтлэлийг татаж авахыг хүсвэл доорх холбоосоор орно уу:  http://www.anallp.com/wp-content/uploads/2015/12/Z-Mongolia-Capital-Markets.pdf

Уул уурхайн салбарт Фирмийн өмгөөлөгчдийн хийж гүйцэтгэсэн зарим ажлууд:

Монгол Улс дахь уул уурхайн компаниудыг худалдаж авахад маш олон тохиолдолд эрх зүйн хянан магадлагаа, шалгалт, судалгаа хийсэн.

Монголын хамгийн том уул уурхайн компаниудын нэгний Хуулийн Зөвлөх-д эрх зүйн туслалцаа үзүүлсэн;

Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Хятадын алтны уурхайн компанид хөрөнгө оруулахад Хөрөнгө оруулагч талд туслалцаа үзүүлсэн;

БНХАУ-ын Хайнан дахь байгалийн хийн төсөлд хууль эрх зүйн туслалцаа үзүүлсэн;

Монгол болон бусад улсад уул уурхайн лиценз болон уул уурхайн компани авахад шаардлагатай гэрээнүүдийг маш олон тохиолдолд бэлдэж боловсруулж байсан;

Азийн уул уурхайн компаниудад хувьцаагаа Канадын хөрөнгийн биржид нээлттэй арилжаалахад хууль зүйн туслалцаа үзүүлсэн;

Европын банкууд, Азийн уул уурхайн компаниудад зээл олгоход зээлийн гэрээнүүдийг бэлдэж боловсруулж байсан;

Монгол болон бусад улсад уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лиценз, уул уурхайн компани (дотоодын болон олон улсын) худалдаж авахад шаардлагатай гэрээ хэлцлүүдийг маш олон удаа бэлдэж боловсруулж байсан;

Азийн болон Европын компаниудад Монгол Улсад уул уурхайн компани байгуулахад туслаж байсан.