Language
Андерсон энд Андерсон ХХН-ий гүйцэтгэсэн Компани хоорондын нэгдэл, компанийг худалдан авах талаар хийсэн ажлууд
Sep 01,2016 152

Андерсон энд Андерсон ХХН-ий гүйцэтгэсэн Компани хоорондын нэгдэл, компанийг худалдан авах талаар хийсэн ажлууд

Төсөл 1. Манай фирм Хятадын нэгэн компанид Израйл компанийн хэдэн сая ам.доллар-тай тэнцэх үнэ бүхий энгийн хувьцааг худалдан авахад хууль зүйн туслалцаа үзүүлсэн юм. Тус компани нь металл боловсруулах технолгийг хөгжүүлсэн байсан бөгөөд бид тухайн компанийнхувьцааг худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийхэд нь туслаад зогсохгүй тухайн компанийн технологиор хийгдсэн бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд оруулж ирэх онцгой эрхтэй борлуулагч болох гэрээг тус компанитай хийхэд нь үйлчлүүлэгчдээ тусалсан юм. Энэхүү төсөлд хамаарах бидний үзүүлсэн үйлчилгээг дэлгэрэнгүй дурьдвал: (i) урьдчилсан судалгаа, хууль, эрх зүйн судалгааг явуулж, судалгааны тайланг илгээх (ii) Онцгой эрхтэй Борлуулалтын Гэрээг боловсруулах (iii) Хувьцаа Худалдан авах Гэрээ боловсруулах; (iv) Нэмэлт Боломжуудын Гэрээ боловсруулах; (v) Эскроу Гэрээ боловсруулах; болон (vi) энэхүү үйл ажиллагааг нь дуусгахад шаардлагатай бусад хуулийн үйл ажиллагаанд тусламж үзүүлэх зэрэг багтсан юм.

Төсөл 2. Манай фирм Хятад компанийн эзэмшилд байдаг Америкийн нэгэн Компанид Израйли компанийн давуу эрхтэй бүх хувьцааг нь худалдан авахад туслалцаа үзүүлсэн бөгөөд энэхүү хувьцаа нь хэдэн сая ам долларын үнэтэй байсан. Тус компани нь машин үйлдвэрлэлийн өндөр технолгийг хөгжүүлээд байсан юм. Энэ төсөлд хамаарах бидний үзүүлсэн үйлчилгээг дэлгэрэнгүй дурьдвал: (i) Урьдчилсан Судалгаа хийх; (ii) Нэр Томъёоны Хуудас дахь нэр томъёог харилцан тохиролцох; (iii) Хөрвөх Давуу Эрхтэй А багцын Хувьцаа Худалдан авах Гэрээ боловсруулах болон засах ; (iv) Өөрчлөгдөх Тусгай Эрхтэй Хөрөнгө Оруулах Эрхийн тухай гэрээг боловсруулах болон засварлах ; (v) Компанийн нэмэлт өөрчлөлт оруулж тодотгосон үндсэн баримт бичгүүдийг хянаж, засварлах (vi) Эскроу агентаар ажиллаж эскроу дахь төгсгөлийн баримт бичгүүд дээр ажиллах; болон (vii) энэ үйл ажиллагааг дуусгахад шаардлагатай бусад хуулийн үйл ажиллагаанд тусламж үзүүлсэн зэрэг багтсан юм .

Төсөл 3. Манай хуулийн фирм Хонгонкийн нэгэн компанид Америк компанийн шинээр гаргасан Е Багцийн хувьцааг худалдан авах замаар хэдэн сая ам. долларын хөрөнгө оруулалт хийх үйл явцад нь туслалцаа үзүүлсэн.  Энэхүү компани нь өндөр технологийн эмнэлгийн техник, технологийг хөгжүүлсэн компани юм. Энэ төсөлд хамаарах бидний үзүүлсэн үйлчилгээг дэлгэрэнгүй дурьдвал: (i) Е багцийн хувьцаа худалдан авах гэрээ, Е багцын Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, Е багцийн хөрөнгө оруулагчдын эрхийн тухай гэрээ, Е багцийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн судалгаа зэрэг Е багцын хувьцаанд хамаарах баримт бичгийг хянах (ii) өмнө дурьдсан баримтуудад урьдчилсан судалгаа хийж явуулах; мөн (iv) үйл ажиллагааг дуусгахад шаардлагатай бусад хуулийн үйл ажиллагаанд туслах зэрэг багтсан болно.

Төсөл 4. Андерсон энд Андерсон ХХН нь хятад компаниудын эзэмшилд байдаг Хонг Конг болон Люксембургийн компаниудад хайгуулын платформ технологи хөгжүүлсэн Израйлийн нэгэн компанид хэд хэдэн сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд тусалсан. Манай үйлчлүүлэгчид бидний мэргэжлийн үйлчилгээний тусламжтайгаар хувьцаа эзэмшигчдэд байсан тодорхой хэмжээний энгийн хувьцааг амжилттайгаар худалдан авсан юм. Бидний энэхүү төслийн хүрээнд үзүүлсэн үйлчилгээг дэлгэрэнгүй дурьдвал: (i) Зөвлөхийн Гэрээг боловсруулах; (ii) Эскроу Гэрээг боловсруулах; (iii) Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг боловсруулах ; болон (iv) энэхүү үйл ажиллагааг дуусгахад шаардлагатай бусад хуулийн үйл ажиллагаанд туслах зэрэг багтсан.