Language
Банк, санхүү, үнэт цаасны эрх зүй
Sep 01,2016 104

Банк, санхүү, үнэт цаасны эрх зүй

Банк, бусад төрлийн санхүүгийн байгууллагууд, аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой мөнгө зээлдэгч, зээлдүүлэгч гэх мэт олон төрлийн үйлчлүүлэгчид Андерсон & Андерсон ХХН-д банк болон санхүүгийн эрх зүйтэй холбоотой бүхий л үйл ажиллагаагаа даатгадаг билээ. Бид хувьцаагаа анх удаа үнэт цаасны зах зээлд шинээр санал болгох, гадаадын зах зээлд бонд гаргах үйл ажиллагаанд хууль зүйн бүхий л баримт бичгийг бэлтгэх, иргэний агаарын тээврийн санхүүгийн түрээс болон худалдах худалдан авах гэрээний төслийг бэлтгэх, дэд бүтцийн томоохон  төслүүдийн санхүүгийн бичиг баримтуудыг бэлтгэх, гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн байгууллагын өөрчлөн байгуулалт, өр барагдуулахтай холбоотой үйл ажиллагаанд хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлдэг. 

Бид үнэт цаас болон бусад хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны эрх зүйтэй холбоотой асуудлуудад тухайлбал хөрөнгийн биржэд анх удаа хувьцаагаа үнэт цаас хэлбэрээр болон өрийн хэрэгсэл болгон олон нийтэд санал болгохтой холбоотой үйл ажиллагаанд хууль зүйн үйлчилгээ үзүүлнэ.

Тоон систем хөгжсөн энэ үед банкны байнгын холболттой платформ болон бусад технологийн хөгжил дэвшил нь зээлдэгч болон зээлдүүлэгчдийг аливаа нэг улс оронд бизнес эрхэлж байхдаа өөр улс орны банкинд өөрийн гэсэн данстай болох боломжоор хангаж байна. Орчин үеийн хөгжил дэвшил нь банк болон санхүүгийн үйл ажиллагааг зээлдэгч болон зээлдүүлэгчдэд илүү таатай болгож байна. Бидний ихэнх үйлчлүүлэгчид аливаа нэг оронд аж төрөн, өөрсдийн банкны дансыг дэлхийн нөгөө талаас  удирдаж байна. Энэхүү тав тухтай байдал нь санхүүгийн аливаа хэлцлүүдийг илүү эрсдэлтэй, ярвигтай болгож байгаа ч, нөгөө талаасаа илүү их ашиг, илүү их орлого хадгалах боломжийг олгож байна.  Андерсон & Андерсон ХХН нь үйлчлүүлэгчиддээ банкны сүлжээнд холбогдоход тусалдаг билээ.

Андерсон & Андерсон ХХН нь үйлчлүүлэгчиддээ банк санхүүгийн эрх зүйтэй холбоотой олон төрлийн асуудлуудад зөвлөгөө өгч, гэрээ хэлцэл байгуулах, гадаадын хөрөнгө оруулалт хийх, бизнесийн байгууллагаа өөрчлөн байгуулах, өр төлбөр цуглуулах ажиллагаанд туслалцаа үзүүлж байсан арвин их туршлагатай билээ. Андерсон & Андерсон ХХН нь олон төрлийн, өөр өөр хэрэгцээ шаардлагатай хувийн болон төрийн байгууллагуудад арвин их туршлагатай, олон хэлээр хууль зүйн үйлчилгээ үзүүлэх чадвартай баг хамт олноор үйлчилдэг юм. Андерсон & Андерсон ХХН нь банк санхүүгийн салбарт нэр хүндтэй олон томоохон байгууллагууд болох Худалдаа Хөгжлийн Банк, Монголын агаарын нислэгийн МИАТ ХКомпани, Америкийн Нэгдсэн Улсын Ситибанк, Монгол Банк, Кретид Лионайси, Хятадын Импорт Экспорт Банк, Ай Эф Си, Эй Ай Жи болон Дэлхийн банкинд хууль зүйн үйлчилгээ үзүүлж байсан билээ.

Андерсон & Андерсон ХХН-ийн өмгөөлөгчид нь Шанхай хотын Ситибанкын нэхэмжлэлтэй Вафандиан Болл биринг Компанид холбогдох хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн шүүх хуралд амжилттай оролцож байсан бөгөөд өөр олон санхүүгийн байгууллагуудыг төлөөлөн шүүх ажиллагаанд амжилттай оролцож байсан юм.

Мөн түүнчлэн Андерсон & Андерсон ХХН нь Дэлхийн Аж ахуйн эрх зүйн талаарх товч нийтлэлд зориулан Хятад, Хонг Конг болон Макау зэрэг орнуудын аж ахуйн эрх зүйн тухай товч судалгааны ажил бичиж байсан билээ.

Фирмийн өмгөөлөгчдийн банк санхүүгийн салбарт хууль зүйн туслалцаа үзүүлж байсан ажлын туршлагууд:

Дэлхийд нэр хүндтэй, тэргүүлэгч санхүүгийн байгууллагад гадаад валютын онлайн гүйлгээний систем ажиллуулах, үүсгэн байгуулахад хууль зүйн туслалцаа үзүүлсэн;

Монгол Худалдаа Хөгжлийн банкыг Сингапур улсын Хөрөнгийн биржэд бонд гаргахад хууль зүйн туслалцаа үзүүлсэн;

Хятад улсын Шинхуя болон Монгол Улсын Агаарын нислэгийн МИАТ ХК нарын хооронд байгуулагдах онгоц зээлээр худалдан авах санхүүгийн лизингийн гэрээний төслийг болосвруулах, хэлцэл хийхэд банкыг төлөөлөн хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн;

Сингапурын хөрөнгө оруулагчийг төлөөлөн Монголын уул уурхайн компанийн уул уурхайн олборлолтын лицензийг барьцаа болгон хөрвөх чадвар бүхий зээлийн гэрээний төслийг боловсруулсан;

Дэлхийн тэргүүлэгч даатгалын компанийг төлөөлөн Монгол банктай хийх хэлцэлд хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн;

Хятадын хамгийн анхны хамтарсан хөрөнгө оруулалттай даатгалын компанийг бүртгүүлсэн;

Хонг Зонг улс болон BVI корпорацийн хооронд өрийн бичиг гаргахтай холбоотой хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн;

Хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгох гэж буйтай холбогдуулан Хятадын компанийн үйл ажиллагаа, мэдээллийг нарийвчлан шалгаж, эрх зүйн хянан магадлагаа хийсэн;

Компаниудад өөрсдийн хувьцааг Америкийн Нэгдсэн Улсын хөрөнгийн биржэд анх удаа санал болгоход хууль зүйн тусалцаа үзүүлсэн;

Щвейцарь болон Америкийн Нэгдсэн Улсын санхүүгийн байгууллагуудад Ази тивээс хувьца худалдан авахтай холбоотой хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн;

Олон улсын банк санхүүгийн байгууллагад Монголын засгийн газартай хамтран төсөл хэрэгжүүлэн гэрээ хэлцэл байгуулахад хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн;

Хятад улсын хуулийн фирм, Монголын тэргүүлэгч банк нарын хоорондох эрх зүйн маргаанд Хятад улсын хуулийн фирмэд хууль зүйн туслалцаа үзүүлсэн;

      Олон төрлийн банк, санхүүтэй холбоотой гэрээний төсөл боловсруулсан.