Language
Хөдөлмөрийн эрх зүй
Sep 01,2016 117

Хөдөлмөрийн эрх зүй

Ямар ч компанийн хувьд ажилтнууд гол тулгуур нь байдаг. Компани өөрийн зорилгодоо хүрэх нь ажилтнуудаас  тодорхой хэмжээгээр шалтгаалдаг билээ.

Гэсэн хэдий ч хувь хүмүүсийн харилцаа нарийн бөгөөд ажил олгогч – ажилтны харилцаа тодорхой сорилтуудтай тулгарч байдаг. Улс бүрт хөдөлмөр эрхлэгчдийн харилцааг зохицуулж байдаг хууль тогтоомж, ёс заншил байдаг. Андерсон энд Андерсон хуулийн фирмийн хуульчид хүмүүсийн ажиллахыг хүсдэг тийм ажлын байрны таатай орчинг бий болгохын тулд орон нутгийн болон олон улсад олон салбартай корпорациудтай хамтрандөч гаруй жил ажиллаж байна. Бид олон улсын бодон дотоодын хууль тогтоомжийн эрсдэлтэй нөхцөл байдлыг оновчтойгоор зохицуулахад компани, аж ахуй нэгжүүдэд тусладаг бөгөөд Ази тив дэх дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад ажил олгогчийнх нь хувьд тогтоосон эрх, үүргийнх нь талаар зөвлөгөө өгдөг. Манай фирмийн хуульчид нь ажилтан ажилд авах, ажилтантай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, компанийн боловсонхүчинд урамшууллын цогц багцыг бий болгох, төрийн холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаанд хариу өгөх болон компанийн маргаан шийдвэрлэх шат дамжлагыг тодорхойлох зэрэгт арвин туршлага хуримтлуулсан хөдөлмөрийн эрх зүйн салбарт дадлага туршлагатай хуульчидтай билээ. 

Сүүлийн хэдэн арван жилд хөдөлмөрийн гэрээ бэлдэх болон ажил олгогч, ажилтаны өмнөөс хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх зэрэг асуудал дээр дэлхийн томоохон компани болон дотоодын үйлчлүүлэгчид зэрэг төрөл бүрийн үйлчлүүлэгчдэд эрх зүйн дүгнэлт гаргаж өгөх, хууль зүйн зөвлөгөө өгөх зэргээр хууль зүйн туслалцаа үзүүлж байна.

Хөдөлмөрийн эрх зүйн салбарт манай фирмийн өмгөөлөгчдийн ажиллаж байсан ажлын туршлагаас: