Language
Эрх зүйн маргаан, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
Sep 01,2016 126

Эрх зүйн маргаан, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Манай хуулийн фирмийн өмгөөлөгчдийн олон төрлийн эрх зүйн маргаан, шүүн таслах ажиллагаанд оролцож байсан арвин их туршлага нь  Хятад, Америйн Нэгдсэн Улс, Монгол, Хонг Конг, Сингапур болон бусад орнуудад байх манай үйлчлүүлэгчдийн дунд гайхалтай үр дүнг авчирсан билээ. Бид сэтгэн бодох чадвар, үйлчлүүлэгчдээ төлөөлөхдөө мэргэшсэн байдал зэргээрээ нэр хүндтэй өмгөөлөгч, хуульчдын багаас бүрдсэн. Бид шүүх танхимд өөрсдийн үйлчлүүлэгчдийг чадварлагаар, эрч хүчтэйгээр өмгөөлж байсан түүхтэй бөгөөд мөн Андерсон & Андерсон ХХН нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон өөр олон төрлийн эрх зүйн маргаанд үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалан хэргийг амжилттай шийдвэрлэсээр ирсэн билээ.

Манай хуулийн фирмийн удирдах гишүүн Дэвид Ч. Баксбам нь Хонг Конгийн Олон Улсын Арбитрын төв, Сингапурын Олон Улсын Арбитрын төв, Хятадын Олон Улсын Эдийн засаг, Худалдааны арбитрын Хороо, Америкын Нэгдсэн Улсын Арбитрын Холбоо зэрэг байгууллагуудад элсэхээс өмнө арбитраар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэшсэн нэгэн гэдгээрээ бусдад танигдсан нэгэн юм. Мөн ноён Баксбам нь олон төрлийн байгууллагуудад арбитрчаар ажиллаж байсан туршлагатай нэгэн билээ.

Манай хуулийн фирмийн эрх зүйн маргаан, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой арвин туршлагуудаас жишээ татвал удирдах гишүүн Дэвид Ч. Баксбам нь Америкийн Нэгдсэн Улсын дээд шүүхэд Butz v. Economou гэх эрх зүйн түүхэнд чухал ач холбогдол бүхий хэрэгт хариуцагч талыг төлөөлөн амжилттай оролцсон бөгөөд тус хэрэг нь Гүйцэтгэх засаглалын холбооны ажилтнуудын хувь хүний халдашгүй дархан байдлыг үл тоомсорлон тэдний гаргасан эрх зүйн зөрчилтэй холбоотой байсан юм.

Андерсоны өмгөөлөгч, хуульч нар олон өөр өөр шүүх эрх мэдэл хэрэгждэг орнуудад олон төрлийн хэргүүдэд амжилттай төлөөлж, хууль зүйн туслалцаа үзүүлж байсан юм. Манай өмгөөлөгчид эрх зүйн уламжлалт болон хөгжиж буй салбаруудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөхтэй холбоотой арвин их туршлагатай бөгөөд ялангуяа оюуны өмчийн эрхтэй холбоотой хэрэг маргаанд амжилттай оролцож байсан нэр хүндтэй билээ.

Фирмийн өмгөөлөгчдийн Эрх зүйн маргаан, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ажлын туршлагууд:

-Америкийн Нэгдсэн Улсын Арбитрын шүүхэд Хятадын компанийн эсрэг гаргасан хэрэгт  амжилттай оролцож, үүний үр дүнд арбитрын шийдвэрээр $11,200,000 ам доллараар талуудын эвлэрлийг баталсан;

-Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг захиалгаар хийж гүйцэтгэх, худалдан авахтай холбоотой гэрээнээс үүдэх их хэмжээний хохирол нэхэмжлэх хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлсөн;

-Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхэд Швейцарын газрын тосны компанийн нэхэмжилсэн хохирол барагдуулахтай холбоотой хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн оамжилттай оролцсон;

-Европын банкны нэхэмжлэлтэй Азийн барилыгн компанид холбогдох Зээлийн болон Барьцааны гэрээтэй холбоотой эрх зүйн маргаанд амжилттай оролцож, талууд эвлэрсэн;

-Хонг Конгын Олон Улсын Арбитрын төвд тамхины үйлдвэрийн компанийн холбогдох гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хэргийг амжилттай шийдвэрлэсэн;

-Швед Улсын арбитрын төвд Худалдааны нислэгийн компанитай холбогдох гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хэрэгт амжилттай оролцож, талууд эвлэрсэн;

-Америкийн Нэгдсэн Улс, Хятад болно Монгол Улс дахь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эрх зүйн маргаанд амжилттай оролцсон;

-Дэлхийд тэргүүлэгч компьютерийн программ хангамжийн компанийг Хятад Улс дахь оюуны өмчийн эрх зүйн маргаанд амжилттай төлөөлөн оролцсон;

-Америкийн Нэгдсэн Усад хэд хэдэн компанийг оюуны өмчтэй холбоотой эрх зүйн маргаанд амжилттай төлөөлсөн;

-Хонг Конг, Хятад болон Монгол Улсад эрх зүйн зөрчилтэй холбоотой олон хэрэг дээр амжилттай ажилласан.