Language
Үл хөдлөх хөрөнгө
Sep 01,2016 146

Үл хөдлөх хөрөнгө

Та нэг үл хөдлөх хөрөнгө, эсвэл дэлхийн хаа сайгүй олон зуун үл хөдлөх хөрөнгө эзэмшиж буй эсэх, зочид буудал болон олон харьяа салбартайкомпани эзэмшиж буй эсэхээс хамааран үл хөдлөх хөрөнгийн хэлцэл нь тухайн байрлаж буй газар нутаг, улс орныхоо хууль тогтоомжоор зохицуулагдаж байдаг. Тухайн хөрөнгийн жинхэнэ өмчлөгч нь хэн болох? Тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглахад ямар нэгэн хязгаарлалт бий эсэх, тухайн хөрөнгө нь барьцаанд байгаа эсэх, хөрөнгийн үндсэн үнэлгээ хэд болох? Мөн түүнчлэн та хэнээс үл хөдлөх хөрөнгө худалдан авч байгаа, эсвэл хэнд үл хөдлөх хөрөнгөө худалдаж байгаа, тухайн худалдан авах гэрээ хийх гэж буй нөгөө талынхаа тухай юу мэдэж байх ёстой вэ?

Монгол Улс, Хятад Улс, Америкийн Нэгдсэн Улс, Хонг-Конг, Филиппини Улс болон бусад улсад гадаадын иргэн газар ашиглаж, өмчлөж болох уу?

Эдгээр асуултууд нь үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа үед шаардлагатай чухал асуултуудын дөнгөж нэг хэсэг нь юм. Андерсон энд Андерсон фирм нь Ази тивд хэдэн арван жил ажиллаж байгаа бөгөөд энэхүү хугацаанд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, эзэмших, ашиглах гэх мэт үл хөдлөх хөрөнгийн эрх зүйтэй холбогдох үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай үндсэн ажлуудыг хариуцан ажилласаар ирсэн. Манай фирмийн өмгөөлөгч, хуульчдын баг нь  дотоодын хууль эрх зүй, хэл, соёл, улс төрийн тогтворгүй байдалд ажиллах чадвартай билээ..Түүнчлэн бид Хятад болон Монгол Улс дах үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх үүдийг нээхэд туслалцаа үзүүлдэг Манай хуулийн фирм нь өнөөгийн БНХАУ-ын болон тусгаар тогтносон Монгол Улсад нээгдсэн анхны олон улсын хуулийн фирм бөгөөд Хятад болон Монгол Улс дах төрөл бүрийн хөрөнгийг худалдан авах, санхүүжүүлэх болон үйл ажиллагаанд нь туслах зэргээр олон арван жилийн турш үйлчлүүлэгчидтэйгээ ажиллаж байна. Монгол Улсын Газрын тухай хуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, манай эрх зүйн өгүүлэлтэйтанилцахыг хүсвэл доорх линкээр зочилно уу: http://www.anallp.com/land-law-of-mongolia/

Манай өмгөөлөгчид оффшор компаниудад үйлдвэр, зочид буудлын цогцолбор худалдан авахад туслахаас авахуулаад гадаад иргэдэд орон сууц худалдан авах, түрээслэхэд нь туслаж байсан арвин туршлагатай. Бид өөрийн болон гадны хуулийн зөвлөхүүдтэй хамтран ажилладаг бөгөөд үйлчлүүлэгчиддээ үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр хууль зүйн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг. Бид төсөл хөтөлбөрүүдийг хөгжүүлэх, боловсруулах түүнчлэн шаардлагатай санхүүжилтийн хэлэлцээрийг амжилттай хийхэд нь тусалдаг. Олон улсын хууль эрх зүйн туршлагатай учир хил дамнасан хэлэлцээр хийх чадвар, туршлагатай фирм юм.

Үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн чиглэлээр манай хуульчдийн гүйцэтгэж байсан ажлын туршлагаас: