АНУ-д гадаадын иргэн, харьяат барааны тэмдэг бүртгүүлэх мэдүүлэг гаргах тухай
Posted дээр 08-26,2019, at 03:09 pm.
Pamela Dabdoub Legal Specialist

2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр АНУ-ын Патент, Барааны тэмдгийн Албаны (USTPO) шинэ журам батлагдаж, барааны тэмдэг бүртгүүлэх мэдүүлэг гаргаж буй гадаадын иргэн, хуулийн этгээд нь АНУ-д үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий өмгөөлөгчөөр төлөөлүүлэх шаардлага тавьж байгаа юм.

 

Барааны тэмдгийн бүртгэлийн хүрээнд, гадаадын иргэн, харъяат гэдэгт АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна хууль ёсны дагуу байнгын оршин суудаг, эсхүл удирдах газар нь буюу төв оффис нь АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна байрладаг аж ахуй нэгж орох юм. Ингэснээр гадаадын иргэн, харъяат эсхүл аж ахуй нэгж Бараан Тэмдгийн Цахим Хүсэлтийн Систем болон Барааны Тэмдгийн Хэрэг Маргаан Гаргах зорилгоор Барааны Тэмдгийн Хэрэг, Маргааны Зөвлөлийн Цахим Систем ашиглан хүсэлт өгөх зэргээр ямар нэгэн байдлаар барааны тэмдэгтэй холбоотой өргөдөл USTPO-д гаргахад АНУ-ын өмгөөлөгчөөр дамжуулах шаардлагатай болж байгаа юм. Барааны тэмдгийн бүртгэлтэй холбогдуулан гадаадын иргэн, харъяат гэдэгт АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна хууль ёсны дагуу байнга оршин суугч иргэн эсхүл АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна удирдах газар нь байрладаг эсхүл бизнесийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд багтана. Энэхүү журмын хүрээнд гадаадын иргэн, харъяат эсхүл аж ахуй нэгжүүд USTPO буюу АНУ-ын Патент, Барааны тэмдгийн бүртгэлийн газарт барааны тэмдэг бүртгүүлэхэд АНУ-ын хуульчийн тусгай зөшөөрөл бүхий өмгөөлөгчөөр дамжуулан мэдүүлгээ гаргах шаардлагатай болж байгаа юм. Үүнд Барааны тэмдгийн цахим мэдүүлгийн систем (TEAS)  болон барааны тэмдгийн анхан болон давж заалдах шатны журмаар өргөдөл, гомдол гаргахад Барааны тэмдгийн Маргаан Шийдвэрлэх Цахим Систем (ESTTA) зэрэг багтана.

 

Гадаадын иргэн, харъяат, аж ахуй нэгжийн барааны тэмдэг бүртгүүлэх хүсэлт нэмэгдэж буйтай зэрэгцэн АНУ-ын Барааны тэмдгийн тухай хууль болон АНУ-ын Патент, Барааны тэмдгийн бүртгэлийн газрын журамд үл нийцэх мэдүүлэг гаргах, хуурамчаар баримт материал гаргах явдал нэмэгдэж байна. Энэхүү тохиолдлууд нь бие даан гаргаж буй хувь хүн, аж ахуй нэгжээр зогсохгүй, өөрсдийн харъяалагдах орны өмгөөлөгчөөр дамжуулан гаргаж байгаа мэдүүлэгт хүртэл нийтлэг байгаа юм.  

 

Энэхүү шинэ журмын зорилго нь барааны тэмдэг бүртгүүлэх, барааны тэмдэгтэй холбоотой хэрэг маргаан шийдвэрлүүлэх асуудлыг АНУ-д бүртгэлтэй мэргэшсэн өмгөөлөгчөөр дамжуулан гүйцэтгүүлж, барааны тэмдгийн бүртгэлийг оновчтой, зүй зохистой байхлгах замаар хэрэглэгчийн эрх, ашиг хамгаалах юм.

 

Хэрэв энэхүү журам батлагдсан өдөр болох 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс өмнө та АНУ-ын Патент, Барааны тэмдгийн бүртгэлийн газарт АНУ-ын тусгай зөвшөөрөл бүхий өмгөөлөгчөөс өөр хэн нэгнээр дамжуулан бүргүүлсэн тохиолдолд мэдүүлэг нь ямар нэгэн зөрчилгүй бол таны өргөдлийг хүлээн авах болно. Гэсэн хэдий ч хэрэв АНУ-ын Патент, Барааны тэмдгийн бүртгэлийн газрын энэхүү журам батлагдсан өдрөөс өмнө таны өргөдөлд хариу өгсөн бөгөөд та энэхүү журмын батлагдсан өдрийн дараа хариу өгсөн тохиолдолд та АНУ-д тусгай зөвшөөрөлтэй өмгөөлөгч авах хэрэгтэй болж байгаа юм. Мөн түүнчлэн АНУ-д тусгай зөвшөөрөлтэй өмгөөлөгчөөр төлөөлүүлээгүй гадаадын иргэн хуулийн этгээдийн барааны тэмдгийн маргаан шийдвэрлэх үйл ажиллагааг зогсоож, тухайн үйл ажиллагаанд АНУ-д бүртгэлтэй өмгөөлөгч авахыг таниас шаардсан тушаал гаргаж байгаа юм.

 

Андерсон энд Андерсон ХХН нь барааны тэмдгийн бүртгэл, хамгаалалт зэрэг оюуны өмчтэй холбоотой хэргүүдийг хариуцаж байсан олон арван жилийн туршлагатай АНУ-д бүртгэлтэй өмгөөлөгчдийн багтай. Энэхүү хугацаанд, манай фирм нь Ази болон бусад орнуудын томоохон үйлчлүүлэгчдийнхээ оюуны өмчийн эрхийг хамгаалж, төлөөлсөөр ирсэн.

 

Хэрэв та АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна бүртгэлтэй аж ахуй нэгж эсхүл хувь хүн бөгөөд таньд АНУ-д барааны тэмдгээ бүртгүүлэх эсхүл хамгаалуулахад тань бид хэрхэн туслах боломжтой талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл манай и-мэйл хаяг болох Anderson@anallp.com  холбогдон манай мэргэжилтнүүднээс үнэгүй зөвлөгөө авах цаг аваарай. 

 

(Photo credit: www.studentnewsdaily.com)

Үүнийг хуваалц: