Language
Танилцуулга

Андерсон энд Андерсон ХХН нь 1885 онд анхны салбараа нээсэн зуу гаруй жилийн туршлагатай олон улсын хуулийн фирм юм.1963 онд бид Ази тивд үйлчлүүлэгчдээ төлөөлж эхэлсэн бөгөөд 1972 онд тус тивд анхны салбараа нээсэн. Одоогийн байдлаар Монгол улс, АНУ, БНХАУ, Хонг-Конг, Макао, Энэтхэг улс болон Израйл улсад өөрийн болон хамтын ажиллагааны салбаруудтай болоод байна. Хятад улсад дөч гаруй жил, Монгол улсад хорь гаруй жил ажилласан туршлагатай манай фирм нь дотоодын болон олон улсын төрөл бүрийн салбар дах томоохон гол тоглогчдыг төлөөлж хамтран ажилласаар байна.

Манай хуульчид Нью-Йорк, Калифорни, Мичиган, Охайо, Иллнойс, Вашингтон болон АНУ-ын бусад мужуудаас гадна Ази тивд Монгол улс, Хятад улс, Хон-Конг, Макао, Энэтхэг улсад хуульчийн үйл ажиллагаа явуулах эрхтэй хуульчид юм. Олон улсын хуулийн фирмийн хувьд манай хуульчид Англи, Орос, Хятад, Хинди, Монгол зэрэг хэлийг төгс эзэмшсэнээс гадна Мандарин, Шанхай, Хокин, Кантон болон бусад хятад аялгаар чөлөөтэй ярьдаг.

Оюуны өмчийг бүртгүүлэх, хамгаалах нь манай фирмийн Ази тивд гүйцэтгэж буй ажлын томоохон хэсэг юм. БНХАУ-ын хамгийн анхны оюуны өмчийн хэрэгт программ хангамжийн хамгийн том компаниудыг төлөөлсөн, Монгол улсад оюуны өмчийн анхны томоохон шүүх ажиллагаанд оролцсон болон АНУ-д оюуны өмчийн шүүх хуралд үйлчлүүлэгчээ амжилттай төлөөлж оролцсон зэрэг оюуны өмчийн хэргийг шүүхэд амжилттайгаар хянан шийдвэрлүүлж байсан туршлагатай.

Андерсон энд Андерсон ХХН нь Хятад улсад анхны хамтарсан даатгалын компанийг бүртгүүлэх болон бичиг баримтыг нь бүрдүүлэхэд тусалж байсан. Мөн түүнчлэн Сингапурын Хөрөнгийн Биржид Монгол улсын нэгэн банкинд үнэт цаасаа гаргахад нь хууль зүйн туслалцаа үзүүлсэн.Мөн манай фирм нь эрчим хүч, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр арвин туршлагатай бөгөөд олон тооны компаниудын санхүүжилтийн гэрээ, их хэмжээний зээлийн гэрээнүүд болон онгоц түрээслэх зэрэг санхүүгийн түрээсийн хэлэлцээрийг хийж байсан.

Манай фирмийн удирдах гишүүн Дэвид С. Баксбам нь Ази тивд дөч гаруй жил ажиллаж байгаа туршлагатай хуульч юм. АНУ-ын Ерөнхийлөгч Никсоны түүхэн айлчлалын дараа буюу 1972 онд Америкийн бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлыг хамгаалахаар БНХАУ-д уригдаж ирсэн анхны Америк өмгөөлөгч юм.Мөн тэрээр АНУ-ын Дээд шүүхэд томоохон хэрэгт оролцож байсан (энэхүү шүүх ажиллагаа нь тухайн улсын хууль тогтоомжуудад их, бага хэмжээгээр өөрчлөлт оруулсан томоохон шүүх ажиллагаа болж чадсан байна) зэрэг олон тооны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчдээ амжилттай төлөөлсөн туршлагатай.

Удирдах гишүүн Дэвид С. Баксбамын удирдлага дор Улаанбаатар дах салбар маань дэлхийн хамгийн том ус, ундааны компаниудын нэгт тооцогддогнэгэн компаний оюуны өмчийн хэрэг дээр зөвлөгөө өгсөн, санхүүгийн байдлыг мэдээллэдэг гол хүмүүст хэрхэн Монгол улсын хууль зүйн орчинд ажиллах талаар зөвлөгөө өгсөн зэрэг Монгол улс дах олон тооны хууль зүйн төслүүдэд ажиллаж үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад тохирсон үйлчилгээг хорь гаруй жил үзүүлсээр ирсэн.

Андерсон энд Андерсон нь Ази тивд хамтарсан даатгалын компанийн гэрээ боловсруулах, томоохон цахилгаан станцын гэрээ хийх, хэдэн зуун корпораци, төлөөлөгчийн газар, хамтарсан компани, зуун хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах зэрэг гадаадын шууд хөрөнгө оруулалтын чиглэлээр хэдэн зуун хэрэг дээр хууль зүйн үйлчилгээг гардан хийсэн болно. Мөн түүнчлэн, Монгол улсын хамгийн том уул уурхайн компани болон гадаадын уул уурхайн олон тооны компаниудад хууль зүйн үйлчилгээ үзүүлж байсан.

Андерсон энд Андерсон ХХН нь Азийн фирмүүдэд АНУ, Израйл Улс, Европ болон бусад орнуудад компани худалдан авахад нь зөвлөгөө өгөх, тэрхүү хэлэлцээрт шаардлагатай баримт бичгийг боловсруулах, бэлдэх зэргээр хуулийн этгээдийг нэгтгэх, нийлүүлэх чиглэлээр арвинтуршлагатай.

Манай фирм голлон худалдааны салбарын эрх зүйн маргаан болон арбитрын өргөн хүрээний хэрэг дээр ажилладаг хэдий ч мөн Хятад, Япон болон бусад орнуудад гэмт хэрэгт холбогдсон хувь хүмүүсийг төлөөлөн эрүүгийн шүүхэд хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд ч оролцдог юм.

Андерсон энд Андерсон ХХН нь хэдийгээртомоохон хуулийн фирм биш ч гэсэн, дэлхийн голлох корпорациудаас эхлээд хувь хүн, жижиг хэмжээний фирмүүд зэрэг олон төрлийн үйлчлүүлэгчдийг төлөөлдөг хурдтай хөгжиж буй фирмийн нэг билээ. Мөн хууль, эрхзүйн өргөн хүрээнд дэлхийн түвшний үйлчилгээ үзүүлдэг бөгөөд бидний санал болгох үнийн санал ч боломжийн үнэтэй байдаг.

  • About Ads
  • About Ads
  • About Ads